Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цагаан жим” үзэсгэлэн дэлгэгдлээ

Залуу уран бүтээлчийн хувьд анхны бие даасан үзэсгэлэн бүр ач холбогдолтой байдаг. Тухайн уран бүтээлч өөрийн цаашдын зорилгоо тодорхойлдог, мэргэжил нэгтнүүдтэй санал бодлоо хуваалцдаг билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан жим” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Цагаан жим” үзэсгэлэн дэлгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Залуу уран бүтээлчийн хувьд анхны бие даасан үзэсгэлэн бүр ач холбогдолтой байдаг. Тухайн уран бүтээлч өөрийн цаашдын зорилгоо тодорхойлдог, мэргэжил нэгтнүүдтэй санал бодлоо хуваалцдаг билээ.

Тэгвэл 2010 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн сургуулийг МУЭ-ийн шагналт зураач Г.Лхагвасүрэн багштай Уран зургийн ангийг төгссөн залуу уран бүтээлч Ү.Чинзоригийг анхны бие даасан “Цагаан жим” үзэгсгэлэн “Glamour art” галлерейд нээлээ.

Тэрээр монголчуудын нүүдэлчин ахуй, Монголын хөдөө нутгийн амьдралын гоо зүйг өөрийнхөө мэдэрснээр бүтээсэн байна. Түүний “Өдөр”, “Манантай Өглөө”, “Морьд”, “Дурсамж” бүтээлүүд нь өөрийн гэсэн тодорхой өнгө аястай бөгөөд тухайн агшинг яг л тийм байсан байх гэмээр дүрсэлжээ.

Хэдийгээр дэлхийн урлагийн хандлага хийсвэржиж, орчин үеийн урлаг бусад салбаруудтай нийлэгжин байгаа ч үзэсгэлэнд саатсанаар Монголын хөдөө нутгийн амьдрал, нүүдлийн соёлыг тухай Э.Чинзоригийн бүтээлүүдээр дамжуулан харах боломжтой юм.

Хуваалцах