Цагаан хэрмийг Монголчуудаас хамгаалах гэж бариагүй гэв
Холливудын од Мэтт Дэймон Хятадын нэрт найруулагч Чжан Имоу нар Бээжин хотноо "Цагаан хэрэм" киноны зураг авалтыг хийж дуусгаснаа зарлалаа.
Мэдээллийн алба

Холливудын од Мэтт Дэймон Хятадын нэрт найруулагч Чжан Имоу нар Бээжин хотноо "Цагаан хэрэм" киноны зураг авалтыг хийж дуусгаснаа зарлалаа.
Энэхүү кино нь Хятад болон АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан томоохон төсөлд тооцогдож байгаа бөгөөд ойролцоогоор 150 сая орчим долларын өртгөөр бүтнэ хэмээн тооцож байгаа аж. Өдгөө түүх дурсгалын үнэт өв болсон Хятадын цагаан хэрмийг Монголчуудаас бус харин тэднээс илүү аюултай зүйлээс хамгаалахын тулд босгож байсныг 15 дугаар зууны үед Британийн цэргүүд илрүүлж буй тухай энэ кинонд өгүүлдэг байна. Гэхдээ энэ аймшигт зүйл нь юу байсныг кинон дээрээс олж мэдэхийг найруулагч мэдэгдсэн юм.
.jpg)
Гол дүрийн жүжигчин Мэтт Дэймон өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ кинонд тоглосноороо олон гайхалтай туршлага хуримтлуулж авч чадсаны дээр дэлхийд гайхагддаг
Цагаан хэрмийг гэр бүлийнхэнтэйгээ үзэх боломжтой байсныг ярьжээ.


















