Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цагаан лавай” студид дуу үнэ төлбөргүй бичүүлэх эрх өглөө

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан лавай” студид дуу үнэ төлбөргүй бичүүлэх эрх өглөө
“Цагаан лавай” студид дуу үнэ төлбөргүй бичүүлэх эрх өглөө. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд радио өргөн нэвтрүүлгээр сонсогч олон түмэнд урын сангаа илгээж, байгууллагын ажилд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн уран бүтээлчид болох МУГЖ, дуучин Б.Ганчимэг, МУСТА дуучин С.Баттулга, Х.Батмэнд, дуучин Ч.Алтантүлхүүр нарын хөдөлмөр бүтээлийг үнэлж, олон нийтэд хүртээл болж сэтгэлд нь хоногшсон шилдэг таван дуугаа МҮОНР-гийн дуу бичлэгийн “Цагаан лавай” студид үнэ төлбөргүй бичүүлж, дуу хөгжмийн алтан санд хадгалуулах эрхийг батламжлан өглөө.

Мөн цаашид дуучидтай хамтарч олон сайхан уран бүтээл хийх, алтан үеийн дуунуудын зохиолчдын бүтээлийг үнэлж, алдар нэрийг нь мөнхлөх зэрэг олон ажлууд төлөвлөж ярилцлаа.

Хуваалцах