Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Цагаан ордон руу машинтайгаа дайрчээ

Нэгэн эмэгтэй жолооч АНУ-ын Цагаан ордны хамгаалалтын бүсийг давж хашааг дайрсан хэрэг өчигдөр үд дундын үед гарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан ордон руу машинтайгаа дайрчээ
Цагаан ордон руу машинтайгаа дайрчээ. Зураг: МҮОНРТ

Нэгэн эмэгтэй жолооч АНУ-ын Цагаан ордны хамгаалалтын бүсийг давж хашааг дайрсан хэрэг өчигдөр үд дундын үед гарчээ. Цагдаагийнхан аюулыг таслан зогсоох зорилгоор түүний машин руу бууджээ. Тэр үед машинд нэг настай хүүхэд байсан ч бэртэж гэмтээгүй байна. Энэхүү үйлдлийг террорист халдлага эсвэл гэнэтийн осол байсан талаар албаныхан тодорхой зүйл хэлээгүй байна.

Хуваалцах