Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагаан ордонд болсон Хэллоуиний баяраас...

Өнөөдөр дэлхийн олон улс оронд Хэллоуин буюу Сүнсний баярыг тэмдэглэж байна. 2000 гаруй жилийн түүхтэй энэ баярыг угтан өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Обама

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан ордонд болсон Хэллоуиний баяраас...
Цагаан ордонд болсон Хэллоуиний баяраас.... Зураг: МҮОНРТ

Өнөөдөр дэлхийн олон улс оронд Хэллоуин буюу Сүнсний баярыг тэмдэглэж байна. 2000 гаруй жилийн түүхтэй энэ баярыг угтан өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Обама Цагаан ордонд дунд сургуулийн сурагчид болон тус улсын цэргийн албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авчээ.

Цагаан ордны арын хашааг баярт зориулан шидэт ойн маягаар тохижуулан чимэглэсэн байна. Сүнсний баярыг ерөнхийлөгчийн гэр бүлтэй тэмдэглэхээр цугласан хүүхдүүд цэрэг дайчид, шидэт үлгэрийн баатрууд, ханхүү, гүнжийн дүрд хувирчээ. Түүнчлэн хэд хэдэн охин АНУ-ын тэргүүн хатагтайн дүрээр хувцаслан очсон байна.

Тэргүүн хатагтай Мишель Обама нөхрийнхөө хамтаар тэнд цугласан хүүхдүүдэд баярын жигнэмэг болон бусад амттан тараасан байна. Баярт оролцсон хүүхдүүдээс, Ромын Папынхтай ижил цагаан өмсгөлөөр гангарсан хүү цугласан олны хайр, өхөөрдлийг ихээр төрүүлжээ. Обама энэ хүүг Цагаан ордонд болсон Хэллоуины баярт оролцогсдоос хамгийн шилдэг хувцасласан хүүхдээр шалгаруулсан байна.

Хуваалцах