“Цагаан сар” уламжлалт шатрын тэмцээн болно
“Цагаан сар” шатрын тэмцээн ирэх хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт байрлах Монгол туургатны байранд болох гэж байна.
Мэдээллийн алба

“Цагаан сар” шатрын тэмцээн ирэх хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт байрлах Монгол туургатны байранд болох гэж байна. Тэмцээнд 2050-аас дээш чансаатай эрэгтэй, 1850-аас дээш чансаатай эмэгтэй шатарчид болон ахмад, өсвөрийн эрэгтэй, эмэгтэй ангилалаар явагдана.
Шатарчид талдаа 1 цаг 01 минутийн цагийн хяналттайгаар, швейцарь системээр 9 өрөг тоглоно. Тэмцээний бүртгэлийг нэгдүгээр сарын 30-31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд бүртгэх аж.
“Цагаан сар” тэмцээнийг анх УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсан МШХ-ын Ерөнхийлөгч байхдаа “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам болгон,”Цагаан сар-1996” нэртэйгээр санаачлан, Улаанбаатар хотноо амжилттай зохион явуулж, ОХУ, Казакстан, Узбекстан улсуудын нэртэй шатарчид оролцож байсан байна. Монгол туургатны “Урамтай шатар” холбооны санаачлагаар 2011 оноос эхлэн, “Цагаан сар” тэмцээнийг “Эм- Си –Эс Интернэйшнл”ХХК-тай хамтран, жил бүрийн сар шинийн баярын өмнө зохион явуулж иржээ. Тэмцээнд оролцогчдыг хувийн дүнгээр байр эзлүүлж, тэргүүн байрын эздэд медаль, өргөмжлөл, дор заасан хэмжээний мөнгөн шагнал /төгрөг/:Эрэгтэй: • 1 дүгээр байр 500 000
• 2 дугаар байр 400 000
• 3 дугаар байр 300 000
• 4 дүгээр байр 250 000
• 5 дугаар байр 200 000
• 6 дугаар байр 150 000
• 7 дугаар байр 120 000
• 8 дугаар байр 100 000
• 9 дүгээр байр 80 000
• 10 дугаар байр 60 000Эмэгтэй: • 1 дүгээр байр 200 000
• 2 дугаар байр 150 000
• 3 дугаар байр 100 000 Ахмад /эрэгтэй, эмэгтэй,өсвөрийн /охид, хөвгүүд/ ангилалд 10 тусгай шагналтай.Тэмцээний хуваарийг танилцуулья:
2015- 02-02-ны өдөр 1-р өрөг 15.00-17.00
2-р өрөг 17.10-19.10 2015-02-3-ны өдөр 3-р өрөг 15.00-17.00
4-р өрөг 17.10-19.102015-02-4-ний өдөр 5-р өрөг 13.00-15.00
6-р өрөг 15.10-17.10
7-р өрөг 17.20-19.20 2015-02-5-ны өдөр 8-р өрөг 15.00-17.00
9-р өрөг 17.10-19.10
Хаалтын ажиллагаа 19.30 Тэмцээн Баянзүрх дүүргийн 13-р хороолол, Шри-шри "Амьдрах урлаг төв"-ийн байранд болно. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 98010087, 94113636, 99879950 утсаар лавлаж, uramtaishatar_fed@yahoo.com хаягт хандана уу.


















