Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагаан сарын барилдаан анх “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохиогдож байв

Ирэх ням гарагт “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан болно. Тус барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөх тухайн жилийн улсын баяр наадамд ч дээгүүр барилддаг гэсэн сэтгэхүй суусан байдаг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сарын барилдаан анх “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохиогдож байв
Цагаан сарын барилдаан анх “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохиогдож байв. Зураг: МҮОНРТ

Ирэх ням гарагт “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан болно. Тус барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөх тухайн жилийн улсын баяр наадамд ч дээгүүр барилддаг гэсэн сэтгэхүй суусан байдаг. Түүнийгээ ч үзэгчдэд илтгэх мэт өнгөтэй байдаг.

Иймд бяцхан дурсамжийг сонирхуулья. Манай улс цагаан сарын барилдааныг 1963 онд анх удаа “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байжээ.

Анхны барилдаанд 64 бөх хүч үзсэнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат тухайн үед улсын заан цолтой байхдаа түрүүлж, уран барилдаанч аварга Ч.Бээжин агсан үзүүрлэж байв.

Их шөвөгт улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам нар шалгарсан байдаг.

Тэр жилийн барилдаанд хоёр “Мөнх” анх удаа учраа таарсан түүхтэй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх тухайн үед аймгийн начин цолтой зодоглон дунд шөвөгт Ж.Мөнхбатад тахимаа өгсөн гэдэг. Гэхдээ Х.Баямөнх тэр жилийн наадамд улсын арслан Г.Цоодолоор тав давж, улсын начин цолонд хүрч байсан юм.

Хуваалцах