Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төрөгийн үнэтэй

Гал тахиа жилийн цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны тов гарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төрөгийн үнэтэй
Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төрөгийн үнэтэй. Зураг: МҮОНРТ

Гал тахиа жилийн цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны тов гарчээ.

Тус барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болно.

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна.

Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах ажээ.

Хуваалцах