Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагаан сарын баярт зориулсан боулингийн тэмцээн боллоо

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан ахмадын нээлттэй тэмцээн "Big bowling" төвд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сарын баярт зориулсан боулингийн тэмцээн боллоо
Цагаан сарын баярт зориулсан боулингийн тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан ахмадын нээлттэй тэмцээн "Big bowling" төвд боллоо.

МБСХ-ны энэ оны анхны төдийгүй цагаан сарын баярт зорилсанаараа онцлог тус тэмцээний эрэгтэйчүүдийн 40-47 насны ангилалд Ш.Баатар, В.Энхбат, Д.Чулуунбаатар нар медальт байрт шалгарав.

48-аас дээш насны ангилалд С.Батзориг тэргүүлж, Ю.Ганболд, Ц.Батжаргал нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.

Харин эмэгтэйчүүдийн 40-өөс дээш насны ангилалд Г.Дорждэрэм түрүүлж, С.Хандаа, П.Уранчимэг нар медалийн тавцанд зогслоо. Хосын төрөлд Ш.Баатар, Ц.Лхасүрэн нар аварга болж, Д.Чулуунбаатар, Н.Ганболд болон Г.Сундуйжав, В.Энхбат нар бусдыгаа манлайлав.

Хуваалцах