Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагаан сарын бөхийн тасалбар битүүнд худалдаалагдана

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй цуврал барилдаан өнөөдөр аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжлэх бол маргааш өсвөр, нийтийн Монгол бөхийн барилдаан болох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сарын бөхийн тасалбар битүүнд худалдаалагдана
Цагаан сарын бөхийн тасалбар битүүнд худалдаалагдана. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй цуврал барилдаан өнөөдөр аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжлэх бол маргааш өсвөр, нийтийн Монгол бөхийн барилдаан болох юм. Харин билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Сар шинийн битүүний барилдааны тасалбар жил бүр эрэлттэй байдаг. Энэ жил урьдын адил зөвхөн битүүний өдөр тасалбар худалдана. Үнийн хувьд 20-25 мянган төгрөг байх гэнэ.

Хуваалцах