Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цагаан-Уул 2016” наадамд Н.Минжинсайхан түрүүллээ

Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2016” наадам амжилттай явагдаж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан-Уул 2016” наадамд Н.Минжинсайхан түрүүллээ
“Цагаан-Уул 2016” наадамд Н.Минжинсайхан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2016” наадам амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн наадамд тэргүүн байрын эзнээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрын шагналыг яруу найрагч Б.Алтанхуяг хүртлээ.

“Цагаан-Уул 2016” наадамд 99 найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 27 найрагч шүүгчдийн шалгаруулалтаар үлдсэн. Харин гуравдугаар шатанд шилдэг таван яруу найрагч үлдэж, өөрсдийн бүтээлээ МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс орон даяар уншин толилуулсан юм.

Наадмын шагналт гуравдугаар байрт яруу найрагч Б.Хургаа, дөрөвдүгээр байрт яруу найрагч Э.Гантулга, тавдугаар байрт А.Сүглэгмаа нар шалгарлаа.

Дээрх наадам нь энэ жил 18 дахь удаагаа болсон бөгөөд Монголын залуучуудын холбооноос санаачлан МЗЭ, МҮОНРТ хамтран зохион байгууллаа.

Сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Э.Бүжинлхам, Э.Энхболд нар шалгарч байв.

Хуваалцах