Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болов
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба зохион байгуулж, аваргаа тордуулжээ.
Мэдээллийн алба

Тус тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцов. Мөн орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсээс 15 баг оролцсон аж. Түүнчлэн эл тэмцээнд хөлбөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер 2, Монгол Улсын мастер 15, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 30 гаруй тоглогч өрсөлджээ.
Үүнээс тэргүүн байрт Тээврийн цагдаагийн алба шалгарч шилжин явах цом алтан медалийн эзнээр тодорсон бол дэд байрт, Дотоодын цэргийн 05 дугаар анги гутгаар байрт Дотоодын цэргийн 805 дугаар анги шалгарч хүрэл медаль, мөнгөн шагнал хүртсэн байна.