Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагдаагийн албан хаагч Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Ази тивийн 35 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 32.7 км-ын цуваа гарааны төрөлд гуравдугаар байрт шалгаран хүрэл медаль хүртсэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн албан хаагч Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Цагдаагийн албан хаагч Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Энхжаргал нь энэ сарын 12-18-ны өдрүүдэд Тайландын Улсын “Nakhon-Ratchasima” хотноо зохион байгуулагдсан Ази тивийн 35 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 32.7 км-ын цуваа гарааны төрөлд гуравдугаар байрт шалгаран хүрэл медаль хүртсэн байна.

Энэхүү медаль нь Ази тивийн аваргаас авч байгаа гурав дахь хүрэл медаль бөгөөд хэлтсийн хамт олон энэ сарын 27-ны өдөр дугуйн ОУХМ-аа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн ажээ.

Хуваалцах