Цагдаагийн албан хаагчид сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна
Энэхүү тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон з
Мэдээллийн алба

“2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчилах, хамт олонч уур амьсгалыг дэмжих зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Энэхүү тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон зөвлөлийн гишүүд оролцож баг, тамирчдад амжилт хүслээ.
Энэ удаагийн тэмцээнд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 74 баг, 600 гаруй тамирчид авхаалж самбай, хурд хүчээ сорин цомын төлөө өрсөлдөх бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөх юм.


















