Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1919 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр нийт 1919 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр нийт 1919 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 713, гэмт хэргийн шинжтэй 101, хүний биед халдах 58, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 86, хулгайлах 45, эрүүлжүүлсэн 116, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 дуудлага, мэдээлэл иржээ.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 209 хэргийг нөхөн илрүүлжээ.


















