Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагдаагийн офицер Н.Отгонбаатар, М.Баттүшиг нар мөнгө, хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн "кёкүшинкай карате" тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээнд манай ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод ирлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн офицер  Н.Отгонбаатар, М.Баттүшиг нар мөнгө, хүрэл медаль хүртлээ
Цагдаагийн офицер Н.Отгонбаатар, М.Баттүшиг нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн "кёкүшинкай карате" тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээнд манай ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод ирлээ. Энэ сарын 6-8-ны өдрүүдэд болсон тэмцээнд 15 орны 64 цагдаагийн тусгай хүчний алба хаагч хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос цагдаагийн ахмад Н.Отгонбаатар мөнгө, цагдаагийн хошууч М.Баттүшиг хүрэл медаль хүртжээ.

Хагас шигшээд Н.Соёлбаатар шалгарсан байна. Мөнгөн медаль хүртсэн ахмад Н.Отгонбаатар энэ спортоор 2007 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд армийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байсан туршлагатай аж.

Хуваалцах