Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Цагдаагийн олимп” нөгөөдөр эхэлнэ

Энэ сарын 8-18-ны хооронд БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод "Цагдаагийн олимп" зохион байгуулагдахаар болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагдаагийн олимп” нөгөөдөр эхэлнэ
“Цагдаагийн олимп” нөгөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 8-18-ны хооронд БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод "Цагдаагийн олимп" зохион байгуулагдахаар болсон. 2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнхөөр ахлуулсан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жүдо, бокс, дардас, дугуй, карате, push full, bench press, жиүжицү зэрэг спортын есөн төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хэдийн хангасан билээ.

Хуваалцах