Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цагдаагийн олимп”-оос жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй "Цагдаагийн олимп"-д Монголын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид амжилттай оролцож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагдаагийн олимп”-оос жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ
“Цагдаагийн олимп”-оос жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй "Цагдаагийн олимп"-д Монголын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид амжилттай оролцож байна.

Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-н жинд гавьяат тамирчин, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүл, ахлах ахлагч С.Батгал нар зодоглож, алтан медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 95 кг-н жинд өрсөлдсөн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч М.Гантогтох мөнгөн медаль хүртлээ.

“Цагдаагийн олимп” өнөөдөр жиү жицүгийн төрлөөр үргэлжилж байна.

Хуваалцах