Цагийг эзэгнэсэн хөлбөмбөгийн сүлд дууллууд...
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах үе үеийн тэмцээнүүд өөр өөрийн бэлэгдэл болсон дуунуудтай байсан. Тэдгээр дуунууд тухайн үедээ олны дунд хит болон тархаж, өнөө ч хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн ам дамжин дуулагдсаар байгаа билээ.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах үе үеийн тэмцээнүүд өөр өөрийн бэлэгдэл болсон дуунуудтай байсан. Тэдгээр дуунууд тухайн үедээ олны дунд хит болон тархаж, өнөө ч хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн ам дамжин дуулагдсаар байгаа билээ. Энэ удаа Бразилд болох ДАШТ нь ч энэ уламжлалаас гажсангүй. Алдарт реппер Питбуллын Женнифер Лопез, Бразилийн дуучин Клаудия Лейтте нарын хамтран дуулсан “We Are One (Ole Ola)” дууг FIFA-гаас албан ёсоор цацаж эхэллээ. Тэд энэхүү дуугаа зургаадугаар сарын 12-нд Сау-Паулу хотод дэлхийн аваргын нээлтийн ёслол болох Амозон цэнгэлдэх хүрээлэнд эгшиглүүлнэ. Одоогоор тус дууны видео клип хараахан нийтийн хүртээл болж амжаагүй байна.
Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч та бүхэнд энэ удаад үе үеийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуунуудтай холбоотой сонирхолтой баримтыг товчхон хүргэе.
Жич:Тухайн дууг сонсохыг хүсвэл дууны нэрэн дээр дарна уу...
Онууд Улс Албан ёсны дуулал Ямар хэлээр 1962 Чили "El Rock del Mundial" Испани 1966 Их Британи "World Cup Willie (Where in this World are We Going)" Англи 1970 Мексик "Fútbol México 70" Испани 1974 ХБНГУ "Futbol" Польш 1978 Аргентин "Anthem" (Official Anthem) 1982 Испани "Mundial '82" Испани 1986 Мексик "A Special Kind of Hero" Англи 1990 Итали "Un'estate italiana (To Be Number One)" итали, англи 1994 АНУ "Gloryland" англи 1998 Франц "La Cour des Grands (Do You Mind If I Play)" (Official Anthem) франц, англи "La Copa de la Vida (The Cup of Life)" (Official Song) англи, испани "Together Now" англи, испани 2002 БНСУ Япон "Anthem" (Official Anthem) "Boom" (Official Song) англи "Let's Get Together Now" япон, солонгос 2006 ХБНГУ "Zeit Dass Sich Was Dreht (Celebrate The Day)" (Official Anthem) герман, бамбара, англи, франц "The Time of Our Lives" (Official Song) англи, испани 2010 ӨАБНУ "Sign of a Victory" (Official Anthem) англи "Waka Waka" (Official Song) "Waving Flag" англи, испани 2014 Бразил "We Are One (Ole Ola)" (Official Song) англи, португали, испани "Dar um Jeito (We Will Find A Way)" (Official Anthem) англи, португал, испани "Tatu Bom de Bola" (The Official Mascot Song) португали


















