Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цайны цаг ч бас өөртөө зориулах эхний сайхан алхам

Ажилдаа эргэн орж байгаа шинэхэн аав нар дагаж мөрдөх алхмууд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цайны цаг ч бас өөртөө зориулах эхний  сайхан алхам
Цайны цаг ч бас өөртөө зориулах эхний сайхан алхам. Зураг: МҮОНРТ
  • Хүүхэд асрах чөлөөний хугацаанд хийдэг байсан зүйлсээ өөрчлөх нь хэдийгээр хэцүү зүйл ч гэсэн та судалгаа хийж, ямар боломж байгааг мэдэх нь чухал. Заримдаа хүүхдээ төрсний дараа хүүхэд асрах чөлөөг сунгах боломж бий.

  • Уян хатан цагийн талаар судлаад үзээрэй. Шөнийн турш хүүхдээ асарсны дараа өдөр нь ажилдаа анхаарал төвлөрүүлэх нь тийм ч амар ажил биш. Зарим ажил олгогчид ажиллах илүү уян хатан цагийн нөхцөл эсвэл оффис дээр ажиллахад илүү уян хатан байдлаар хандах, оффисоос гадуур юу хийж болох талаар анхаарч үздэг. Хүүхдээ төрөхөөс өмнө энэ талаар судалж үзэх нь илүү чухал. Хүүхдээ унтаж байх хугацаанд хажууд нь ажлаа хийвэл илүү амар бас ажилдаа ч анхаарал хандуулж чадна.

  • Хүүхэд өвдөхөд танай компани ямар бодлого баримталдаг болохыг олж мэдэх. Хэрэв их өвддөг эсвэл танай эхнэр өвддөг бол та тэдэнтэй хамт байхыг хүсэх болно. Эхлээд ямар нэг зүйл хийхээсээ өмнө танай ажил олгогч ямар бодлого баримталдаг болохыг урьдчилаад мэдчих хэрэгтэй.

  • Ажил, гэрийн ажил , хүүхэд асрах ажил ч бай завсарлага авч байх хэрэгтэй. Эхнэртээ хүүхдээ харуулаад хааяа ч болов найз нөхөдтэйгөө гадуур гарч, түүнгүйгээр амьдрал үргэлжлэхгүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.

  • Завгүй ажилласны дараах амралтын өдрүүд бол таны амрах цаг. Хийх ёстой олон ажил байгаа ч таныг байхгүйд эхнэр чинь энэ бүгдийг хийж чадна гэдэгт итгэхгүй л болов уу. Ажил амьдралын тэнцвэрийг олж, зарим цагийг өөртөө зарцуулдаг байх нь чухал. Цайны цаг ч бас өөртөө зориулах эхний сайхан алхам.

Хуваалцах