Цахилгааны төлбөрийг ирэх сараас арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлнэ
Мэдээллийн алба

Улаанбаатар Цахилгаан Түгээх Станц ТӨХК нь 2026 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны дараах банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлнэ.

Хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх дансны мэдээлэл, төлбөрийн дүнг 137004 дугаарт хэрэглэгчийн 7 оронтой кодоо мессежээр илгээгээд авах боломжтой. Харин Налайх болон Зуунмод төвийн хэрэглэгчдэд хамааралгүй юм байна.


















