Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ
"Цахим Говь-Алтай": Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилт, шийдлүүдийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим Говь-Алтай” арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Говь-Алтай аймгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.

Уулзалтаар Говь-Алтай аймагт хэрэгжүүлж буй “Цахим-Алтай” хөтөлбөрийн үр дүн, төрийн цахим үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, мэдээлэл холбооны дэд бүтцийн хөгжил, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар танилцууллаа.

Уулзалтын хүрээнд Говь-Алтай аймгийн 10 суманд гурвалсан үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөц болон сэрүүн уур амьсгалын давуу талд тулгуурлан ногоон дата төв байгуулах боломжийг судлах, мэдээлэл холбооны сүлжээний найдвартай ажиллагаа, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Хуваалцах