Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ
44879 ам.долларын шагналын сантай “Weibo Cup Asia Professional Championship 2020” онлайн тэмцээнд Азийн шилдэг багуудтай өрсөлдөж, аваргалжээ
Мэдээллийн алба

Энэ сарын эхээр Монгол Улсын “Tiger” баг “ESL One: Road to Rio” буюу энэ жилийн “CS:GO мажор” тэмцээний Азийн цувралын аварга шалгаруулах эхний тэмцээнд түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн тус багийнхан өнгөрсөн долоо хоногт болсон нийт 320 мянган юань буюу 44879 ам.долларын шагналын сантай “Weibo Cup Asia Professional Championship 2020” онлайн тэмцээнд Азийн шилдэг багуудтай өрсөлдөж, аваргалжээ.
Ийн “Tiger” баг 160 мянган юань буюу 22525 ам.долларын мөнгөн шагнал хүртсэн бол Монголын "D13" баг дөрөвдүгээр байрт орж 2815 ам.долларын эзэн боллоо.


















