Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Цахим спортын “Tiger” баг хоёр легионер тоглогч элсүүлж магадгүй

Хэрвээ солилцоо хийвэл “ESL One” тэмцээнээс цуглуулсан 1650 онооноосоо 700 оноо хасуулж, оронд нь дээрх хоёр тоглогчийг авах эрхтэй болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын “Tiger” баг хоёр легионер тоглогч элсүүлж магадгүй
Цахим спортын “Tiger” баг хоёр легионер тоглогч элсүүлж магадгүй. Зураг: МҮОНРТ

Монголын цахим спортын “Tiger” баг энэ сарын эхээр CS:GO тоглоомын Азийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус баг “ncl”, “nin9” нэртэй тоглогч нарын оронд нь Данийн өндөр зэрэглэлийн тамирчдын нэг “snappi” болон Германы “BIG” багт хүчин зүтгэж байсан “smooya” нарыг элсүүлэхэд ойрхон байгаа талаар CS:GO тоглоомын хамгийн том эх сурвалж HLTV мэдээлсэн байна. Хэрвээ солилцоо хийвэл “ESL One” тэмцээнээс цуглуулсан 1650 онооноосоо 700 оноо хасуулж, оронд нь дээрх хоёр тоглогчийг авах эрхтэй болно.

Сонирхуулахад, “Snappi”, “smooya” нар нэгдүгээр зэрэглэлд дэлхийн топ багуудын эсрэг тоглож байсан туршлагатай тамирчид юм. Тухайлбал, “smooya” CS:GO тоглоомын хамгийн нэр хүндтэй “ESL One Cologne” тэмцээнд багаараа хоёрдугаар байр эзэлж байжээ.

Хуваалцах