Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын үндэсний лигийн тэмцээн болно

хамгийн өндөр шагналын сан бүхий мэргэжлийн лигийн тамирчин, багийн гишүүн болох боломж бүрдэнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын үндэсний лигийн тэмцээн болно
Цахим спортын үндэсний лигийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг, тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ.

GSGO тоглоомын төрлөөр зохион байгуулагдах анхны цуврал тэмцээн энэ сарын 15-16-нд болох бөгөөд 64 баг оролцох аж. Түүнээс ердөө дөрвөн баг Монголын үндэсний лигт өрсөлдөх эрхээ авна.

Дашрамд дуулгахад, Монголын цахим спортын холбоо ирэх есдүгээр сараас “Монголын үндэсний лиг”-ийн тэмцээнийг тогтмол зохион байгуулах аж. Уг тэмцээнд орсон баг тамирчдад тус бүр нь хоёр сая төгрөгийн шагналын сантай гурван цуврал тэмцээнд өрсөлдөх эрх, цаашлаад Монголын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сан бүхий мэргэжлийн лигийн тамирчин, багийн гишүүн болох боломж бүрдэнэ.

Хуваалцах