Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим спортын “WESG APAC Final” тэмцээнд “August” баг орно

WESG 2019-2020 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээний CS:GO төрлийн хаалттай шалгаруулалт энэ сарын 20-22-нд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим спортын “WESG APAC Final” тэмцээнд “August” баг орно
Цахим спортын “WESG APAC Final” тэмцээнд “August” баг орно. Зураг: МҮОНРТ

WESG 2019-2020 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээний CS:GO төрлийн хаалттай шалгаруулалт энэ сарын 20-22-нд боллоо.

Тус сонгон шалгаруулалтын нээлттэй шатнаас “August”, “Мазаалай”, “D13”, “2990”, “Az gaming”, “Binm”, “Hooliganz”, “76thieves” баг шалгарсан бөгөөд аваргын төлөө “August”, “D13” баг хүч үзлээ. Ийн “August” баг түрүүлж, 2020 оны нэгдүгээр сарын 3-5-нд Малайз улсын Куала Лумпур хотод зохиогдох “WESG APAC Final” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн боллоо.

Хуваалцах