Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цахим тоглоомын газрын ажиллах журамд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өөрчлөлт орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим тоглоомын газрын ажиллах журамд өөрчлөлт орууллаа
Цахим тоглоомын газрын ажиллах журамд өөрчлөлт орууллаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өөрчлөлт орууллаа.

Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23, үйлчлүүлэх насны доод хязгаарыг есөн нас болгон өөрчиллөө.

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллаж болох бөгөөд 9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх аж. Ингэхдээ өдөрт нэг удаа хоёр цагаас илүүгүй хугацаагаар тоглуулахыг зөвшөөрсөн байна.

Түлхүүр үг:Цахим тоглоомын газрын ажиллах журамд өөрчлөлт орууллаа
Хуваалцах