“Цалин нь буусан ээж” хэмээх зургийн эзэн
“Цалин нь буусан ээж” зургаа өнгөрсөн онд дөрвөн сарын хугацаанд зурсан байна.
Мэдээллийн алба

“Цалин нь буусан ээж” хэмээх зураг сошиалд түгээд хэд хонолоо. Тэгвэл уг зургийн эзнийг Д.Анхцэцэг гэдэг аж. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлаг, дизайн урлагийн сургуулийг 2018 онд төгсчээ.
“Цалин нь буусан ээж” зургаа өнгөрсөн онд дөрвөн сарын хугацаанд зурсан байна.
Эл бүтээлээ зурахдаа эмэгтэйн царайнд чухал ач холбогдол өгсөн гэв. Тодруулбал, инээсэн биш, хүчирхэг дөлгөөн царай гаргасан нь зургийн агуулгыг илтгэх гол хүч болжээ. Харин үсний тунгалаг цэнхэр өнгөөр эхийн сэтгэлийг илтгэсэн бол хашаагаар эгэл амьдрал, гэрэл ассан гэрээр халуун дулаан байдлыг илтгэхийг зорьсон аж.
Мөн уг бүтээлийг нь Анар хэмээх тамирчин залуу худалдан авахаар болжээ.


















