Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цанахүү-2017” тэмцээн боллоо

Завханы Нөмрөг сумд аймгийн аварга шалгаруулах өсвөрийн цаначдын “Цанахүү-2017” тэмцээн боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цанахүү-2017” тэмцээн боллоо
“Цанахүү-2017” тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Завханы Нөмрөг сумд аймгийн аварга шалгаруулах өсвөрийн цаначдын “Цанахүү-2017” тэмцээн боллоо.

Тэмцээнд Нөмрөг, Баянтэс, Түдэвтэй, Тэс, Увс аймгийн Өндөрхангай сумын баг тамирчид урилгаар оролцжээ. Тэмцээнд 60 шахам өсвөрийн тамирчин 11, 12-13, 16-17 нас гэсэн гурван насны ангилалаар өрсөлдсөн юм.

Тэмцээнд багийн дүнгээр өнгөрсөн хоёр жилийн аварга Б.Баярсайхан дасгалжуулагчтай Түдэвтэй сум түрүүлж, Нөмрөг, Тэс сумын баг тамирчид удаалжээ. Тэргүүн байр эзэлсэн найман сурагч өсвөрийн цаначдын УАШТ-нд оролцох юм байна.

Хуваалцах