Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цанын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна

Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цанын дэлхийн цанын цомын аварга шалгаруулах тэмцээний ээлжит гараа Итали улсын Уотлес дахь цанын баазад болж өндөрлөсөн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цанын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна
Цанын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цанын дэлхийн цанын цомын аварга шалгаруулах тэмцээний ээлжит гараа Итали улсын Уотлес дахь цанын баазад болж өндөрлөсөн байна. Энэ өдрийн уралдаанд эрэгтэйчүүдээс Швейцарийн Алекс Фива тэргүүлж, энэ жилийн 2 дахь түрүүгээ хүртлээ. 30 настай шилдэг тамирчин Алекс Фива дэлхийн цомын тэмцээний 9 дэх түрүүгээ хүртсэн нь энэ байлаа. Уралдааны 2-р байрт Канадын Брэди Леман шалгарсан бол Швейцарийн Армин Ниедерер 3-р байрт орсон амжилттай уралдааны замаа дуусгажээ. Эрэгтэйчүүдийг одоогоор бүх төрлийн нийлбэр дүнгээр Францын алдарт цаначин, олимп, дэлхийн аварга Жеан Фредерик Шапиу 469 оноотой тэргүүлж байна.

Эмэгтэйчүүдээс энэ өдөр дэлхийн цомын тэмцээнийг тэргүүлэгч Мариелле Томпсон шилдэг нь байлаа. Түүний араас Швейцарийн Фэнни Смит барианы зурвасыг давсан бол Францын Мариелле Бергер-Саббател 3-р байрт орсон амжилттай уралдааныг өндөрлүүллээ.

2014 оны Сочигийн олимпийн аварга, 2012, 2014 оны кросс ангиллын дэлхийн цомын эзэн, 24 настай Канад бүсгүй Мариелле Томпсон ийнхүү дэлхийн цомд өрсөлдөж байгаа бүх тамирчныг 620 оноотой тэргүүлж байна. Харин Германы алдарт Хейди Захер, Швейцарийн Фэнни Смит нар нйилбэр дүнгээр 2, 3-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Дэлхийн цомын тэмцээний энэ ангиллын дараагийн гараа ирэх 2-р сарын 4-нд ХБНГУ-ын Фелдберг хотноо болох юм байна.

Хуваалцах