Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цанын марафоны зайг багасгаж, эхлэх цагийг хойшлуулав

Гэвч Жанчхүүд хүчтэй цасан шуургатай байгаа тул зохион байгуулагчид яаралтай хуралдаж, тэмцээн явагдах зай, эхлэх цагт өөрчлөлт оруулахаар боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цанын марафоны зайг багасгаж, эхлэх цагийг хойшлуулав
Цанын марафоны зайг багасгаж, эхлэх цагийг хойшлуулав. Зураг: МҮОНРТ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын марафон буюу 50 км-ийн уралдаан өнөөдөр 14:00 цагт эхлэх ёстой байсан.

Гэвч Жанчхүүд хүчтэй цасан шуургатай байгаа тул зохион байгуулагчид яаралтай хуралдаж, тэмцээн явагдах зай, эхлэх цагт өөрчлөлт оруулахаар боллоо.

Тухайлбал, уралдааны зайг 30 км болгон багасгаж, эхлэх цагийг нэг цагаар хойшлуулан 15.00-д эхлүүлэхээр болсон байна. Цанын марафонд 61 тамирчин уралдах юм.

Хуваалцах