“Царцаа Намжил” Байкалский Талисман" анхдугаар наадмын үзэгчдээс хамгийн өндөр оноо авчээ
Улсын драмын эрдмийн театрын 15 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Эрхүү хотын А.Вампиловын нэрэмжит драмын театраас зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн жүжгийн "Байкалский Талисман" анхдугаар наадамд "Царцаа Намжил" хүүхдийн жүжгээр оролцоод эх орондоо ирсэн байна.
Мэдээллийн алба

Улсын драмын эрдмийн театрын 15 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Эрхүү хотын А.Вампиловын нэрэмжит драмын театраас зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн жүжгийн "Байкалский Талисман" анхдугаар наадамд "Царцаа Намжил" хүүхдийн жүжгээр оролцоод эх орондоо ирсэн байна. Харилцан туршлага солилцох зорилготой тус наадмын тайзнаа таван орны есөн театрын 10 жүжиг “амилжээ”. "Байкалский Талисман" хэдий уралдаант наадам биш ч гэлээ зохион байгуулагчдын зүгээс санал асуулга явуулж, хамгийн өндөр оноо авсан уран бүтээлчдэд тус наадмын билэг тэмдэг болох Талисман(Сахиус) шагнал олгосон байна.
Ийн үзэгчдийн саналаар УДЭТ-ын “Царцаа Намжил" хүүхдийн жүжиг хамгийн өндөр оноо авч тус шагналыг хүртжээ.


















