Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цасан гоо ба долоон одой” бүрэн хэмжээний кино болно

“Walt Disney” кино компани “Дамбо”, “Мулан”, “Аладдин” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цасан гоо ба долоон одой” бүрэн хэмжээний кино болно
“Цасан гоо ба долоон одой” бүрэн хэмжээний кино болно. Зураг: МҮОНРТ

“Walt Disney” кино компани “Дамбо”, “Мулан”, "Араатны хаан арслан", “Аладдин” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тэгвэл тус кино компани дараагийн төслөө сонгосон бөгөөд “Цасан гоо ба долоон одой” хүүхэлдэйн киноны зохиолоор бүрэн хэмжээний кино хийхээр болжээ.

Дашрамд дуулгахад, “Walt Disney”-н “Дамбо” бүтээл өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн. Түүнчлэн “Аладдин” кино өнгөрсөн сарын 24-нд нээлтээ хийсэн бол “Мулан” бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл ирэх онд нээлтээ хийнэ.

Хуваалцах