Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цасжин охин Олон Улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүр номинацид нэр дэвшжээ

Монгол залуусын бүтээл "A Family Portrait" хэмээх богино хэмжээний кино Олон улсын нэр хүндтэй кино наадмуудын нэг "London short film awards"-ын шилдэг 100 гаруй бүтээлээс шалгарчээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цасжин охин Олон Улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүр номинацид нэр дэвшжээ
Цасжин охин Олон Улсын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүр номинацид нэр дэвшжээ. Зураг: МҮОНРТ

Монгол залуусын бүтээл "A Family Portrait" хэмээх богино хэмжээний кино Олон улсын нэр хүндтэй кино наадмуудын нэг "London short film awards"-ын шилдэг 100 гаруй бүтээлээс шалгарчээ. Мөн тус наадмын эмэгтэй гол дүр номинацид Ононгийн дүрийг бүтээсэн Ууганбаярын Цасжин охин нэр дэвшээд байгаа юм.

"Aurora Films"-ээс бүтээж, Б.Чингүүний найруулсан энэ кинонд У.Цасжин охин өөрийн бүтээсэн дүрээрээ гэр бүлийн хүчирхийлэл, таагүй орчинд өсөн хүмүүжиж буй хүүхдийн сэтгэлзүйг чадварлагаар үзүүлсэн байна.

Зарим зарим кино судлаачдын дүгнэснээр "A Family Portrait" богино кино нь "Хүүхдийн хүчирхийлийн хэлбэрүүдийг тод үзүүлсэн. Киног бүтээх болсон зорилго нь нийгэмд хүчирхийллийн ил далд бүхий л хэлбэр газар авсан байгаа болон хүүхдүүд хэрхэн сэтгэлзүйн төлөвшил авч байгааг илчилж харуулсан" ажээ.

Хуваалцах