Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цацраг идэвхт хог хаягдал Номхон далайд орох эрсдэлтэй байна

АНУ-ын цөмийн зэвсгийн туршилтаас үлдсэн цацраг идэвхт хог хаягдал Номхон далайд орох эрсдэлтэй байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цацраг идэвхт хог хаягдал Номхон далайд орох эрсдэлтэй байна
Цацраг идэвхт хог хаягдал Номхон далайд орох эрсдэлтэй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын цөмийн зэвсгийн туршилтаас үлдсэн цацраг идэвхт хог хаягдал Номхон далайд орох эрсдэлтэй байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий сайд Антониу Гутерриш мэдэгдлээ.

Тэрбээр АНУ-ын 1970-аад оны сүүлчээр хог хаягдлыг хадгалах зориулалтаар Ранит арал дээр барьсан цөмийн булш эвдэрч, цацраг идэвхт бодис далай руу орж болзошгүй болсон гэв.

Антониу Гутерриш “Номхон далайн бүс өмнө нь туршилтад өртөж байсан. Бид Маршаллын арлуудын Ерөнхийлөгчтэй уулзахад энэ бүсэд радио идэвхт материал алдагдах эрсдэл өндөр байгаад маш их санаа зовсноо илэрхийлсэн” гэж ярьжээ.

АНУ эдгээр арлын ойролцоо хүйтэн дайны үед цөмийн 67 туршилт явуулсан юм. Тэр дундаа Хирошимад хаясанаас 1000 дахин хүчтэй “Браво” устөрөгчийн бөмбөгийг энд туршсан байдаг.

Тухайн үед Маршаллын арлуудын ихэнх иргэд орон гэрээ орхихоос өөр аргагүй болж, үлдсэн хэсэг нь радио идэвхт хур тунадаст өртсөн юм. АНУ-ын засаг захиргаа дэлбэрэлтээс үлдсэн хөрс, үнсийг хучиж, бетон дээврээр хаасан боловч өдгөө энэ хамгаалалтад нь ан цав үүсч, халуун орны энгийн нэгэн шуурганд л нурж унахад ойртжээ.

Антониу Гутерриш энэ аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан байна.

Хуваалцах