Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Цэн тогоруу" дэвнэ

Эл бүтээл бол нүд нээхээсээ л киноны орчинд өсч, дэлхийд тэргүүлэгч оронд боловсрол эзэмшсэн, орос, англи хэлтэй залуу найруулагч М.Ивээлийнх. Түүний ээж МУГЖ Н.Батцэцэг хүүгийнхээ дэлгэцийн анхны бүтээлийг продюсерлэж, дэмжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цэн тогоруу" дэвнэ
"Цэн тогоруу" дэвнэ. Зураг: МҮОНРТ

“Цэн тогоруу” кинонд залуусын баяр гуниг, гэгээн мөрөөдөл, хүсэл хясал, гэмшил бахархал, хайр энэрэл бүхнийг хурц үйл явдлуудаар холбон харуулжээ. Киноны дүрүүдэд залуу жүжигчин Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, Б.Жүрмэддорж, Б.Баянмөнх, Б.Гарьд болон дэлгэцийн “акулууд” АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА У.Батбаатар нарын олон жүжигчин тоглосон байна.

Хуваалцах