Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Цэндийн Баярсайхан хөдөлмөрөө үнэлүүллээ

Монголын чөлөөт бөхийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй “Хасу Мегастарс” клубын дасгалжуулагч “Зидан” хочит Ц.Баярсайхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэндийн Баярсайхан хөдөлмөрөө үнэлүүллээ
Цэндийн Баярсайхан хөдөлмөрөө үнэлүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй “Хасу Мегастарс” клубын дасгалжуулагч “Зидан” хочит Ц.Баярсайхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртлээ. Тэрбээр өдгөө 25 жил тасралтгүй ажиллаж байгаа билээ. Түүний шавь нараас цухас дурдвал ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, үндэсний бөхийн спортод хөтөлж оруулсан улсын харцага Б.Одгэрэл нарын зэрэг олон шилдэг тамирчин бий. Түүнээс гадна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарыг спортын их замд хөтлөн оруулсан ачтан билээ.

Хуваалцах