Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Цэнхэр дэлгэц" наадам шилдгүүдээ тодрууллаа

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дунд уламжлал болон зохион явуулдаг "Цэнхэр дэлгэц" богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн уралдаан энэ удаад "Нийгмийн реклам" төрлөөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цэнхэр дэлгэц" наадам шилдгүүдээ тодрууллаа
"Цэнхэр дэлгэц" наадам шилдгүүдээ тодрууллаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дунд уламжлал болон зохион явуулдаг "Цэнхэр дэлгэц" богино хэмжээний дэлгэцийн бүтээлийн уралдаан энэ удаад "Нийгмийн реклам" төрлөөр болж, шилдгүүдээ тодрууллаа. "Цэнхэр дэлгэц" наадмыг МҮОНРТ-ийн уран сайхны зөвлөлөөс санаачлан жилд хоёр удаа зохион байгуулдаг болоод байна.

Уран бүтээлчдийн дунд зарласан энэхүү наадам цар хүрээгээ тэлж, энэ удаад 51 бүтээл шүүгчдийн гар дээр ирснээс шилдэг 31 бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан юм. Эдгээр бүтээлийг шүүгчид болон оролцогчид хамтдаа үзэж шилдгүүдээ нэрлэв.


"Цэнхэр дэлгэц" наадмын Гран при шагнал: "Эх" бүтээл, найруулагч М.Бат-Эрдэнэ "Монголын шинэ өглөө" багШилдэг найруулагч: "Эх" бүтээлийн найруулагч Б.Бат-ЭрдэнэШилдэг зохиол: "Зам" бүтээлийн зохиолч Р.ХонгорзулШилдэг уншилт: МҮОНР-гийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт
Шилдэг эвлүүлгийн найруулагч: "Зам" бүтээл найруулагч М.ТөгөлдөрШилдэг зураач: "Эх дэлхий" бүтээл Д.СансарбатШилдэг зураглаач: "Ус алтнаас ч үнэтэй" Н.Азжаргал /"Цэнхэр дэлгэц" наадмын шилдэг зураглаачийн шагналыг хоёр дахиа хүртэв./Уран сайхны зөвлөлийн нэрэмжит шагнал:
Мөн "Цэнхэр дээлгэц" наадмын нээлтийн үеэр МҮОНР-ийн дууны найруулагч Д.Сарантуяа, МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Дасон нарт Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулсан юм. "Цэнхэр дэлгэц" намрын наадмын хүрээнд болсон онцлох үйл явдал болон шилдэг бүтээлүүдийг цувралаар хүргэнэ.

Хуваалцах