“Цэнхэр залаа” 45 нас хүрлээ
“Цаг агаарын мэдээний ая” хэмээн алдаршсан “Цэнхэр залаа” ятгын гоцлол хөгжим 45 нас хүрчээ. Энэхүү алдарт аялгууг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүх зохиосон билээ.
Мэдээллийн алба

Тэрбээр “Цэнхэр залаа” хөгжмийнхөө 45 жилийн ойг энэ сарын 23-нд тэмдэглэх гэж байна.
С.Баатарсүх нь 500 хөгжмийн бүтээл, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, "Халтар манан хөөрөг” зэрэг 300 дууны ая, долоон симфони, дуурь, балет, мюзикл туурвисан авьяаслаг хөгжмийн зохиолч юм.