Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цэрэг, цагдаагийн алба хаагчдыг турахыг шаардлаа

Узбекистаны цэрэг, цагдаа нар хурдан хугацаанд жингээ хасах шаардлагатай гэж тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэрэг, цагдаагийн алба хаагчдыг турахыг шаардлаа
Цэрэг, цагдаагийн алба хаагчдыг турахыг шаардлаа. Зураг: МҮОНРТ

Узбекистаны цэрэг, цагдаа нар хурдан хугацаанд жингээ хасах шаардлагатай гэж тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгджээ. Тэрбээр “Бидэнд илүүдэл жинтэй офицер, дотоодын ажилтнууд хэрэггүй. Ийм хүмүүс яаж гэмт хэрэгтнийг барих билээ. Тиймээс спортоор хичээллэ” хэмээн Намаган мужид айлчлах үеэрээ хэлсэн байна.

Ийнхүү цагдаа, цэргийнхнийг яаралтай илүүдэл жингээ хасахыг шаардах болсон нь Зөвлөлтийн үеэс хойш огт солигдоогүй дүрэмт хувцсыг нь шинэчлэх болсонтой холбоотой юм байна.

Хуваалцах