"Цэргийн бодол" тоглолт энэ сарын 18-нд болно
Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн эрчүүддээ зориулсан “Цэргийн бодол” шоу тоглолт энэ сарын 18-нд ганцхан удаа болно.
Мэдээллийн алба

Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн эрчүүддээ зориулсан “Цэргийн бодол” шоу тоглолт энэ сарын 18-нд ганцхан удаа болно.
"Цэргийн бодол" дуу тэртээх 1977 онд бүтээгдэж өдгөө 40 шахам жилийн хугацаанд Монгол эрчүүдийн сүлд дуу болон эгшиглэсээр байгаа юм. Тоглолт гуравдугаар сарын 18-ны өдөр буюу эр цэргийн баяраар Монголын №1 клуб “CASTLE”-д 19:00 цагаас 600 үзэгчдэд зориулан “VIP” хэлбэрээр зохион байгуулагдана.
“Цэргийн бодол” шоу тоглолтод “Хурд” хамтлагийн үе үеийн хит дуунууд эгшиглэх бөгөөд үзэгчид 19:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөх бол үргэлжлүүлэн 23:00-04:00 цагт Монгол гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглэх юм.
(Дашрамд дуулгахад шоу тоглолтын зохион байгуулагчдаас эрчүүддээ, үзэгчиддээ бэлэг болгож 19:00-23:00 цагийн хооронд болох шоу тоглолт, 23:00-04:00 цагийн party-нд 1 тасалбараар үйлчлүүлэх боломжыг олгож байгаа ажээ.


















