Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цэргийн ДАШТ-д манай эрэгтэй баг нэг, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэллээ

Дэлхийн цэргийн спортын холбоо СИЗМ-ээс зохион байгуулсан "Цэргийн ДАШТ-2014" тэмцээнд манай чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцоод ирсэн. Тус тэмцээнд эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэлсэн юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн ДАШТ-д манай эрэгтэй баг нэг, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэллээ
Цэргийн ДАШТ-д манай эрэгтэй баг нэг, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн цэргийн спортын холбоо СИЗМ-ээс зохион байгуулсан "Цэргийн ДАШТ-2014" тэмцээнд манай чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцоод ирсэн. Тус тэмцээнд эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг хоёрдугаар байр эзэлсэн юм. Тамирчдаас ОУХМ Г.Мандахнаран, Н.Лхамрагчаа, С.Цэрэнчимэд, О.Үйтүмэн нар алтан медаль хүртсэн бол, Д.Цогтбаатар, Ц.Бямбазаяа, Д.Орхон нар мөнгөн медаль, Б.Батмагнай хүрэл медаль хүртлээ.

СИЗМ-ээс зохион байгуулдаг ДАШТ-д манай баг тамирчид чөлөөт бөх, жудо, буудлага, боксын төрлөөр 1990-ээд оны дунд үеэс амжилттай оролцсоор иржээ. Цэргийн дэлхийн аваргуудыг эх орондоо ирэхэд Олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудалд Бүх цэргийн үлээвэр хөгжим цангинаж угтсан байна.

Хуваалцах