Цэргийн их наадамд оролцож буй тамирчид мөнгөн медалиар тэмцээнээ эхлүүлжээ
БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дахь удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дахь удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэрэг 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөх юм.
Тэмцээн эхэлсний маргааш буюу өнгөрсөн бямба гарагт манай Зэвсэгт хүчний “Алдар” спортын эрэгтэй жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээ ирүүлсэн юм. Ингэснээр 10 өдрийн туршид үргэлжлэх энэ удаагийн Дэлхийн цэргийн олимпоос Монголын тамирчид анхны медалиа мөнгөөр эхлүүлсэн байна.


















