Цэргийн хөгжимчид олон улсын наадамд оролцож байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Жинхэ хотод зохион байгуулагддаг олон улсын цэргийн хөгжмийн наадам эхэлжээ. Тус наадамд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн оролцож байна.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Солонгос Улсын Жинхэ хотод зохион байгуулагддаг олон улсын цэргийн хөгжмийн наадам эхэлжээ. Тус наадамд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн оролцож байна.
Онцлон тэмдэглэхэд, энэхүү наадам нь зэвсэг бус хөгжим, хүчирхийлэл бус урлагаар дамжуулан улс орнуудын эв нэгдэл, энх тайвныг илэрхийлдгээрээ онцлог юм.
Мөн цэргийн урлаг, соёлыг олон нийтэд сурталчлах, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой. Наадмын хүрээнд жагсаалын тоглолт, хөгжимт парад тус тус зохион байгуулагдаж байна.





















