Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цэргийн наадам ням гарагт болно

Цол олгодгоороо онцлогтой бүх цэргийн наадамд хүчний байгууллагуудын харьяа аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглож цолны төлөө өрсөлддөг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн наадам ням гарагт болно
Цэргийн наадам ням гарагт болно. Зураг: МҮОНРТ

Ирэх амралтын өдрүүдэд сумын цолтон болон аймаг, цэргийн цолтнуудын барилдаантай. Сар бүр зохион байгуулагддаг сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн хаалтын барилдаан энэ сарын 13-ны бямба гарагт 12:00 цагаас, Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаан маргааш нь буюу 14-ний өдөр Монгол бөхийн өргөөнд тус тус болно.

Цол олгодгоороо онцлогтой бүх цэргийн наадамд хүчний байгууллагуудын харьяа аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглож цолны төлөө өрсөлддөг юм. Идэр залуу хүчтэнүүдийн гал гарсан барилдааныг МҮБХ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Алдар спорт хорооноос хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах