Цэцэ хүүхдүүдэд зориулж хандивын тоглолт хийнэ
"Vanquish" хамтлагийн 10 жилийн ойд зориулан рэппер Цэцэ өөрийн хоёр дахь тоглолтоо "Ном ба ирээдүй" нэртэйгээр энэ сарын 27-нд "MINT club"-т хийх гэж байна.
Мэдээллийн алба

"Vanquish" хамтлагийн 10 жилийн ойд зориулан рэппер Цэцэ өөрийн хоёр дахь тоглолтоо "Ном ба ирээдүй" нэртэйгээр энэ сарын 27-нд "MINT club"-т хийх гэж байна.
Тоглолтод урилгаар "Vanquish", "N.M.N", "3 Охин", Дөлгөөн, BX, "Opozit" болон "Хувьсал" production-ий хамт олон оролцох аж.
"Ном ба ирээдүй" тоглолтын чимэг болгож рэппер Цэцэ "Намхан" дуугаа клипжүүлэн сонсогч фенүүддээ бэлэг барьжээ. Дууны клипийг "Нагар" дуу бичлэгийн студи бүтээсэн байна.


















