Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Цэцэгс-2” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Blue moon" арт галлерейгаас өнгөрсөн жил “Цэцэгс” үзэсгэлэнг дэлгэж байсан.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цэцэгс-2” үзэсгэлэн дэлгэгдэнэ
“Цэцэгс-2” үзэсгэлэн дэлгэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Blue moon" арт галлерейгаас өнгөрсөн жил “Цэцэгс” үзэсгэлэнг дэлгэж байсан. Тэгвэл энэ жил уран бүтээлчид “Цэцэгс-2” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлэхээр болжээ.

Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ ийнхүү мэндчилж байгаа ажээ.

Уг үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнгө, аястай усан будаг, тосон будаг, хулдаасан бар, баримал, батик, пастель, бэх хуурай зүү, гуашь, эсгий, арьс зэрэг техникээр бүтээгдсэн 40 гаруй уран бүтээлчдийн 70 орчим цэцгийг нэг дор харах боломжтой аж.

Хуваалцах