"Цэцэгс" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид "Хүйтний эрч суларч, цас ханзрах цагаар шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн үзэсгэлэнд идэвхитэй оролцох"-ыг нийт уран бүтээлчдэд уриалж байгаа юм.
Мэдээллийн алба

“Blue Moon” арт галерейд хавар цагийг угтсан "Цэцэгс" нэртэй уран бүтээлчдийн хамтын үзэсгэлэн нээгдэх гэж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид "Хүйтний эрч суларч, цас ханзрах цагаар шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн үзэсгэлэнд идэвхитэй оролцох"-ыг нийт уран бүтээлчдэд уриалж байгаа юм.
Үзэсгэлэн энэ оны гуравдугаар сарын 1-нээс 10-ны хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх ба бүтээлийг энэ сарын 25, 26-нд хүлээн авах юм. Уран бүтээлчид "Цэцэгс" нэрийн дор өөрийн бүтээлээ ирүүлж, хамтарсан үзэсгэлэнд оролцох боломжтой.



















