Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Цэвэр гар" үзэсгэлэнгийн бүтээлээс...

Дэлхийн гар угаах өдрийг тохиолдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын дунд "Цэвэр гар" гар зургийн уралдааныг зарласан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цэвэр гар" үзэсгэлэнгийн бүтээлээс...
"Цэвэр гар" үзэсгэлэнгийн бүтээлээс.... Зураг: МҮОНРТ

Дэлхийн гар угаах өдрийг тохиолдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын дунд "Цэвэр гар" гар зургийн уралдааныг зарласан билээ. Нэгээс тавдугаар ангийн насны ангилалд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 4-р ангийн сурагч Д.Батсайхан нэгдүгээр байр эзэлсэн байна. Хоёрдугаар байрт 24-р сургуулийн 3-р ангийн сурагч М.Билэгт, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн 2-р ангийн сурагч Э.Баярсайхан оржээ. Харин 6-10-р ангийн сурагчдаас нэгдүгээр байрыг Хан-Уул дүүргийн 114-р сургуулийн 10-р ангийн сурагч Г.Өнөржаргал, хоёрдугаар байрыг Чингэлтэй дүүрэг 49-р сургуулийн 10-р ангийн сурагч И.Төгсжаргал, гуравдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч М.Оюунсувд нар эзэлсэн байна. Өнөөдөр "Хүүхдийн ордон"-д уралдаанд ирүүлсэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм.

Уншигч танд тус үзэсгэлэнгийн бүтээлээс түүвэрлэн толилуулъя.

Б.Дулмаа

Хуваалцах