Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Циркчид шинэ сургуультай болно

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Циркчид шинэ сургуультай болно
Циркчид шинэ сургуультай болно. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ. Одоогоор барилгын зураг төслийг Балданс ХХК-аар хийлгээд байгаа юм байна. Шинэ сургууль нь Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор, дотуур байрны баруун талд баригдана. Барилга нь хуучнаасаа гурав дахин том, сургалтын танхимууд, циркийн манежаас бүрдсэн таван давхар байхаар төлөвлөгджээ. Тэгэхээр сургуулийн байраа галд алдсан циркчид маань удахгүй олон улсын зэрэглэлтэй шинэ сургуультай болох юм байна.

Хуваалцах